Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол цэргүүд дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын парадад жагслаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Уламжлал ёсоор тавдугаар сарын 9-ний өдөр болох байсан дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны 75 жилийн ойн баярын парад коронавирусийн цар тахлын улмаас хойшилж, өчигдөр буюу зургаадугаар срын 24-ний өдөр Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдлаа.

Энэ жилийн парадад 13,000 цэрэг, 234 байлдааны техник, 75 нисэх онгоц оролцжээ.

Мөн Оросын зэвсэгт хүчнээс гадна дэлхийн 13 улсын цэргүүд парадад оролцсон юм. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан есөн улсаас гадна Монгол, Хятад, Энэтхэг, Серби улсууд цэргээ илгээсэн байна.

Дараах видео бичлэгээс Монгол цэргүүдийн жагсаалын хэсгийг үзнэ үү.

Эх сурвалж: Russia Today