Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх хамгийн өндөр хувийн санал авжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
У.Хүрэлсүх хамгийн өндөр хувийн санал авжээ
Sara, ikon.mn - text to speech
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:32 2020/06/25

Тойргийнхоо сонгогчдоос хамгийн өндөр хувийн санал авсан гишүүдийг 03:00 цагийн байдлаар хотын дарга С.Амарсайхан тэргүүлж байсан бол зургаадугаар сарын 25-ны өглөөний байдлаар У.Хүрэлсүх эхэнд бичигдэж орж ирлээ.

Тэрбээр нийт сонгогчдынхоо 72.24 хувийн санал буюу 25,356 хүний саналаар сонгогдсон бол Л.Оюун-Эрдэнэ 71.71 хувь буюу 25,169 хүний санал авч, шинэ УИХ-д сонгогдож байна.

Харин хамгийн олон хүний санал авсан гишүүдэд

  • Н.Учрал - 53,651
  • Х.Ганхуяг -  50,073
  • Ж.Ганбаатар - 48,624
  • Ж.Чинбүрэн - 41,004

хүний саналаар эхэнд бичигджээ.

02:26 2020/06/25

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсан бөгөөд МАН одоогоор 62 суудал авах нь тодорхой болоод буй.

Сонгуулийн ерөнхий хорооны самбар дээр 03:00 цагийн байдлаар харуулсан дүнгээр МАН-аас сонгогдсон гишүүд дундаас хотын дарга С.Амарсайхан хамгийн өндөр санал авжээ. Тэрбээр тойргийнхоо нийт сонгогчдын 68.62 хувийн саналаар УИХ-д суух эрхээ авсан байна.

Түүний араас Б.Дэлгэрсайхан, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, С.Чинзориг, О.Цогтгэрэл нар сонгогчдынхоо 60-аас дээш хувийн саналаар сонгогдлоо. Тэр дундаа Н.Учрал хамгийн олон буюу 53,651 хүний санал авжээ.

Сонгуулийн санал хураалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.