Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн өгсөн санал эрчүүдийнхээс 11.2 хувиар ИЛҮҮ байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт улсын хэмжээнд үргэлжилж байна.

Санал хураалт 22:00 цагт дуусах бөгөөд 17:00 цагийн байдлаар саналын ирц 52.6 хувьтай явж байгаа юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2,000,624 сонгогчоос саналаа өгсөн хувиар эмэгтэйчүүд давамгайлж байна.

Тодруулбал, саналаа нийт сонгогчдын:

  • 55.6 хувийг эмэгтэйчүүд,
  • 44.4 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлжээ.
 

Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын,

  • 961,971 нь буюу 48 хувь нь эрэгтэй
  • 1,038,653 нь буюу 52 хувь нь эмэгтэй сонгогч байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэй сонгогчид эмэгтэйчүүдээс 76,682-оор бага гэсэн үг.

Сонгуулийн санал хураалт дуусахад ердөө хоёр цаг гаруйн хугацаа үлдсэн учир иргэдийг, тэр дундаа эрэгтэйчүүдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

Ирцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.