Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

17:00 цагийн байдлаар ирц нь хүрээгүй 11 тойрог байна

Б.Ану
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Сонгуулийн Ерөнхий Хорооны 18:00 цагийн мэдээллээр орон даяар сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар ямар байгааг танилцууллаа.

17:00 цагийн байдлаар ирцийн босго буюу 50 хувийн ирц хангаагүй 11 тойрог байна. Орон даяар сонгуулийн ирц дунджаар 52.6 хувь байгаа ба 29 тойргийн 11-т ийнхүү ирц хүрээгүй байна.

 

Тодруулбал:

  1. Дундговь 48.5%
  2. Дорнод 49.8%
  3. Сэлэнгэ 49.7%
  4. Дархан-Уул 49.8%
  5. Орхон 46.4%
  6. Налайх 47.8%
  7. Баянзүрх-2 44.6%
  8. Сүхбаатар 49.5%
  9. Чингэлтэй 45.9%
  10. Сонгинохайрхан 1 - 39%
  11. Сонгинохайрхан  2- 47.5%-тай байна.

Сонгогчдын ирц хүрэхгүй бол тухайн тойргийн хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна гэж сонгуулийн тухай хуульд заажээ.

Сонгуулийн ирцийг тойрог болон нас, хүйсээр ангилан харуулсан дэлгэрэнгүй график мэдээллийг iKon.mn-ийн сонгуулийн СОНГУУЛЬ 2020 хуудаснаас үзэх боломжтой.