Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга Г.Занданшатар гэргийн хамт Баянхонгор аймагт очиж, саналаа өгчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: parliament.mn

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд 11:40 цагт буюу морин цагт саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгсний дараа сонгогчдодоо хандаж хэлсэн үгэндээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард түмэндээ уриалсан юм.

УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт 58,103 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгджээ.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба