Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ-ын Умард Райн Вестфален муж улсын мах боловсруулах үйлдвэрийн 1,500 гаруй ажилчин коронавирусийн халдвар авжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн бусад улс оронд коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ -ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

АНУ-д

Өчигдөр 26,600 гаруй шинэ тохиолдол, 410 нас баралт нэмж бүртгэгдэн тус улсад нийт халдвар авсан хүний тоо 2 сая 302 мянга гаруй болсноос нийт 120 мянга гаруй хүн эндээд байгааг тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.

Халдвар АНУ-ын Аризона, Флоридиа, Техас муж улсуудад хүн амын дунд өргөн хүрээнд тархаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо болон КОВИД-19 шалтгаант нас баралтын тоо өсөж байна.

Бразил улсад

Өчигдөр 39,000 гаруй шинэ тохиолдол ,1374 нас баралт бүртгэгдэж, тус улсын халдвар өссөн дүнгээр нэг сая 145 мянга гаруй болж, нас баралт 52,600 гаруйд хүрсэн.

ОХУ-д

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7,425 шинэ тохиолдол, 153 нас баралт бүртгэгдлээ. Нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 599,700 гаруй болсноос нас баралт өссөн дүнгээр 8,359 болсон.

Герман улсад

Умар Райн-Вестфален муж улсын мах боловсруулах үйлдвэрт гарсан халдварын голомтоос уг үйлдвэрийн 1,500 гаруй ажилчин халдвар авсан нь батлагдаад байна.

Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрийн ажилчид оршин суудаг болон, үйлдвэр байршдаг хоёр дүүрэгт зургаадугаар сарын 30-ныг хүртэл бүрэн хөл хорио тогтоож, 7,000 гаруй хүнийг тусгаарласан. Хөл хорионд орсон хоёр дүүрэгт 360 гаруй мянган хүн оршин суудаг байна.

Дээрх голомтоос гадна Германд сүмийн үйл ажиллагаануудтай холбоотой жижиг голомтууд Берлин болон бусад хот дүүргүүдэд илэрчээ. Зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар тус улсын  нийт халдвар авсан хүний тоо 190,860 гаруй байгаагаас 8,900 шахам хүн эндсэн. Мөн өдрийн байдлаар Герман улсын халдварын индекс 2.02 байна.  

Япон улсад

Өчигдөр 43 шинэ тохиолдол батлагдсан. Мөн өдөр тус өдөр халдвараас шалтгаант нас баралт хоёроор нэмэгдсэн.

БНСУ-д

Өчигдөр 51 шинэ тохиолдол батлагдлаа. Эдгээрийн 31 нь дотоодын халдвар бөгөөд үлдсэн 20 нь гаднаа зөөрвөрлөгдсөн байна. Дотоодын халдварын тохиолдлуудын 19 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгджээ. Тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн газрын мэргэжилтнүүдийн хэлснээр Сөүл орчмын нутаг дэвсгэрт халдварын хоёр дахь давлагаа өрнөж байна гэж мэдээлсэн.

Үүнээс гадна БНСУ-ын тархвар  судлаачид хэлэхдээ намар улирлын томуу эхлэх үеэр өвчний хоёр дахь давлагаа эхлэх болов уу гэсэн тооцоо хийж байсан ч бодит байдал дээр өөр болсныг мэдээлсэн.

БНХАУ-д

Даваа гарагт 12 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн. шинэ тохиолдлуудын 9 нь дотоодын халдвар гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Мөн шинж тэмдэггүй халдварын гурван тохиолдол бүртгэгдсэний нэг нь Бээжин хотод бүртгэгдсэн. Зургаадугаар сарын 11-ний өдөр анх халдвар батлагдсанаас хойш Sinpadi хүнсний захаас эх уурхайтай тохиолдлын тоо 256 болсон байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1413496698839448/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.