Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Саналаа өгөхдөө иргэний үнэмлэхээ заавал авч очих ёстойг санууллаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Гэрэл зургийн эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна.

Сонгогч та саналаа өгөхөөр явахдаа иргэний үнэмлэхээ заавал авч очих ёстойг холбогдох албаныхан санууллаа.

Хэрэв иргэний үнэмлэхээ гээсэн шинээр авч амжаагүй байгаа зэрэг шалтгаантай бол ТҮЦ машинаас хуулбарыг нь авч, саналаа өгөх боломжтой.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд:

66.1.Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгнө.
65.8.Гарын хурууны хээгээр сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
65.7.Сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно гэж заасан байдаг.

Тиймээс хурууны хээгээ уншуулчих юм чинь гэж бодолгүй иргэний үнэмлэхээ эсвэл хуулбарыг нь авч очиж саналаа өгөх юм байна.

Санал өгөх байрны хаягаа эндээс харах боломжтой. https://ikon.mn/n/1x61