Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

"249 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй, өнөөдөр 10 оюутан эдгэрч гарлаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны зургаадугаар сарын 23-нд нийт 249 хүнд лабораторийн шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Уг шинжилгээнд:

  • Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 16 хүн /БЗД, ЧД, ХУД, БГД-ийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ, Улсын гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүс/
  • Тусгаарлах байранд ажиглалтад байгаа 8 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 39 жолооч
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн
  • Замын-Үүд боомтоор орж ирсэн ачаа тээврийн 173 жолооч хамрагдсан.

Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүсийн 7 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй ОХУ-д сурч байсан оюутнууд. Тав нь цэргийн сургуулийн оюутан. 19-35 насныхан. 28-41 хоног эмчлүүлээд гарч байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 215 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн 168, эмчлэгдэж байгаа 47 хүн байна.

Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал:

  • 41 нь хөнгөн 
  • 6 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 94 хүн эмчилгээ, ажиглалтад байна.

Өнөөдөр Сиэтлээс онгоц ирсэн. Эдгээр иргэдийг эрэмбэлэн ангилалт хийгээд ХӨСҮТ болон тугсаарлах байруудад оруулаад сорьцыг хурдан авч шинжилгээ хийх болно" гэсэн мэдээллийг өглөө.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/273053087342057/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.