Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-аас ирж буй иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд тусгаарлана

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:43 2020/06/24

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирлээ. 

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд 21 хоног тусгаарлана.

Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивлаж буй 1сая долларын үнэ бүхий тусламжийн барааг тээвэрлэн хүргэсэн  тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ руу үйлдэж буй нислэг гэдгээрээ онцлог юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээллийг МХЕГ-ын шууд дамжуулалтаар хүргэж байна.

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/262596325026246/

09:17 2020/06/24

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоц 10:49 цагийн орчимд газардах тооцоололтой байна

АНУ-д гацсан монгол иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:49 цагийн орчимд Улаанбаатар газардах тооцоололтой байна.

OM7802 аяллын дугаартай уг агаарын хөлгөөр 

  • Өндөр настан - 72
  • Жирэмсэн - 3
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл - 44
  • Өвчтэй - 16
  • Оюутан - 65
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 54 иргэн эх орондоо ирж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. 

Мөн АНУ-аас үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэн авчирч байгаа юм.

http://nisleg.airport.gov.mn/zaal.html?code=z1