Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн эвдэрсэн төмөр замыг засаж, хэвийн ажиллагаанд оруулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг хуваарийн дагуу аялж эхэлсэн байна.

Зургаадугаар сарын 21-ний өдөр усархаг бороо орсны улмаас төмөр замд эвдрэл үүсэж, дээрх чиглэлийн 276/275 зорчигчийн галт тэрэг тодорхойгүй хугацаагаар аялах боломжгүй болоод байв. 

Төмөр замыг сэргээн засварлахаар 470 орчим хүн ажиллажээ.