Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс GPS-тэй өрсөлдөх системийнхээ сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөлөө

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хятад улс Бэйдоу-3 байрлал тодорхойлох системийнхээ сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөж, тойрог замд амжилттай байршуулжээ.

Ингэснээр тус улс АНУ-ын засгийн газрын эзэмшдэг GPS (Global Positioning System) системээс хамааралгүй болж байна.

Нийтдээ $10 тэрбумаар бүтээгдсэн Бэйдоу систем 35 хиймэл дагуултай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт газар зүйн байрлал тодорхойлох үйлчилгээ үзүүлж чадна.

Хиймэл дагуулыг өнгөрсөн долоо хоногт хөөргөх хуваарьтай байсан ч техникийн асуудлаас үүдэлтэй хойшилж байв. Одоогоор дэлхий дээр АНУ-ын GPS-ээс гадна Оросын GLONASS, Европын Galileo системүүд ажилладаг.

Бэйдоу системийн анхны хувилбар 2012 онд ашиглалтаас гарч байжээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадын сансрын технологи эрчимтэй хөгжиж байгаа.

2003 онд тус улс өөрийн хөлгөөр хүн сансарт хөөргөсөн дэлхийн гурав дахь улс болж байв. Дараа нь дэлхийн дагуул саран дээр судалгааны станцаа буулгасан юм.

Удахгүй саран дээр хүн буулгах, байнгын суурин байгуулах, цаашлаад Ангараг гарагт хүрэх зорилготой ажиллаж байгаа. Энэ бүх оролдлого 

Хятад улсыг ирээдүйд сансар судлалын салбарт АНУ-ын том өрсөлдөгч болгох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: BBC