Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар инновацын төв”-ийн инкубаторын бүртгэл үргэлжилж байна

ikon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон "Улаанбаатар инновацын төв"-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл үргэлжилж байна.

Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.

Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3eklToK

Материал хүлээж авах хугацаа : VI/19 - VII/06-ны 09:00 цаг хүртэл

Холбогдох утас: 77007737

 

 

Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар