Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад байгаа иргэд саналаа өгөх боломжгүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын сонгуулийн санал хураалт маргааш 07:00 цагт орон даяар эхэлнэ. 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 6.1-д зааснаар Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

Гэвч энэ удаад COVID-19 цар тахлын улмаас зарим хүн сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй болоод байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатараас тодруулахад "Сонгуулийн тухай хуулийн 6.4-д зааснаар Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

Мөн энэ удаагийн сонгуульд гадаад улсад амьдарч буй иргэд, тусгаарлах байранд ажиглалтад буй хүмүүс болон тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг халдварын эрсдэлтэй гэж үзэж байгаа тул сонгуульд оролцуулж, санал өгүүлэх боломжгүй" гэв.

Я.Буянжаргал: Тусгаарлах байранд 2,274 иргэн ажиглалтад байгаа

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийн хурлаа өнөөдөр хийж, цар тахлын нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. 

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд нийт 2,274 иргэн байна. Тэдэнд нийт 168 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үзүүлж байгаа" хэмээн мэдээлсэн.

Тусгаарлах байранд буй иргэдийн 115 нь 0-5 настай хүүхдүүд юм.