Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Манай улсад Dexamethasone эмийн эмчилгээнд орохоор хүндэрсэн өвчтөн байхгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож, мэдээлэл өглөө.

"Тусгаарлах байранд нийт 2,274 иргэн байна"

Бид тусгай үүргийн дөрвөн онгоцоор нийт 1,049 иргэнээ хүлээж авжээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд нийт 2,274 иргэн байгаа бол тэдэнд нийт 168 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж үзүүлж байна

Тусгаарлах байранд байгаа иргэдээс:

  • 5 хүртэлх насны 115 хүүхэд,
  • 46 жирэмсэн эмэгтэй,
  • Чихрийн шижин, артерийн даралт өндөр зэрэг архаг хууч өвчинтэй 250 хүн бий.

Цэргийн төв эмнэлэгт нийт 89 хүн байна. Үүнээс биеийн байдал нь хүнд 16 иргэн байгаа юм. Мөн зургаан иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж буй. Тэд ихэвчлэн тархи, элэгний хавдартай болон улаан хоолойн мэс засал хийлгэсэн, зүрхний шигдээс, хэм алдагдалтай зэрэг зовуурьтай.

Мөн бид тархиндаа цус харвалттай, 76 настай Бээжин хотод эмчлэгдэж байсан иргэнээ гэрийнхэнд нь даралттай нөхцөлд байж болох эрсдлүүдийг нэлээд сайн ойлгуулсны үндсэн дээр татаж авчирсан.

Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна” гэв.

"Манай улсад Dexamethasone-ийн эмчилгээнд орохоор хүндэрсэн өвчтөн байхгүй"

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Бид ихэвчлэн вирусийн эсрэг эмчилгээ болон дархлааг дэмжих эмчилгээг хийж байгаа.

Олон улсын судлаачдын хэлж буйгаа Dexamethasone эмийн эмчилгээг их үр дүнтэй байгаа гэсэн. Бид Эрүүл мэндийн сайдын баталсан эмчилгээний журамд оруулсан. Гэхдээ түүнийг зөвхөн өвчтөний биеийн байдал хүнд тохиолдолд л заалтаар хэрэглэнэ.

Манай улсад эмчлэгдэж байгаа өвчтөнүүд Dexamethasone-ийн эмчилгээнд орохоор хүндэрсэн өвчтөн байхгүй.

"Биеийн байдал нь хүнд Бээжинд хотод байгаа иргэнээ татаж авахад бэлэн"

Бээжинд хотод байгаа манай улсын нэг иргэний биеийн байдал нэлээд хүнд байна.

Хятадын тал зөвшөөрвөл бид иргэнээ Замын-Үүд боомтоор татан авч, тус сумын нэгдсэн эмнэлгийн тусгаарлах байрт тусгаарлан шинжилгээ авна.

"Монгол Улсад бүртгэлгүй зарим эмүүд тасарсныг шийдвэрлэхээр судалж байна"

Тусгаарлалтад байгаа хөхний хорт хавдартай зэрэг хүмүүс Монгол Улсын эмийн бүртгэлд огт байхгүй эмийг гаднаас авч хэрэглэдэг. Гэвч хэрэглэдэг зарим эм нь тасарсан гэх мэдээллийг бидэнд өгч, хандсан. Тиймээс ижил үйлчилгээтэй эмүүдийг санал болгож, мэргэжлийн тусламжийг үзүүлсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд Монголд оруулж ирэх гарцыг хайж байна.

“500 гаруй жолоочоос шинжилгээ авахад бүгдэд нь коронавирус илрээгүй”

Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги зэрэг боомтоор орж ирж байгаа ачаа, тээврийн жолооч нарт санамсаргүй түүвэрлэлтийн аргаар шинжилгээ хийж байна.

Замын Үүдийн боомт дээр бид явуулын лабораториудын ажиллуулж байгаа. Тус лаборатори нийт 500 гаруй жолоочоос шинжилгээ авахад бүгдэд нь коронавирус илрээгүй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/260995662009847/?v=260995662009847

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.