Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Маргааш Америкаас ирэх 200 гаруй хүнийг байрлуулах газаргүй, гайхшралаа бараад сууж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байр, тэр дундаа зочид буудлын хүрэлцээ хэр байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангаас тодрууллаа.

- Буудлуудын хүрэлцээ хэр байна вэ?

- Хүрэлцээ маш муу байна. Буудлуудаа өгөхгүй байна. Одоо Америкаас ирж байгаа хүмүүсээ багтаахгүй балрах гээд их хүнд байна даа.

Ирж буй иргэдийн амьдарч байсан газарт халдвар гараад байгаа. Тиймээс бид дотооддоо халдвар алдахгүйн тулд ирж байгаа хүмүүсээ тусгаарлахаас өөр аргагүй. Тэгээд тусгаарлая гэхээр зочид буудлууд хүрэлцэхгүй хүнд байна.

- Буудлаа өгөхгүй байгаа газруудад шаардлага тавьж үзсэн үү?

- Иргэд маань ухамсартай хандаасай гэж хэлье. Дайчилж болдог бол дайчлаад явчихмаар л байна.

- АНУ-аас маргааш хүмүүс ирнэ. Өөр байр хайж байгаа болов уу?

- Маргааш ирнэ гээд сандарч байна. Буудлууд байхгүй байдаг. Тухайлбал, Хандгайтад байдаг нэг амралтын газарт 100 гаруй хүн авна гээд төлөвлөчихсөн байтал гэнэт больчихсон. Одоо ирэх 200 гаруй хүнийг байрлуулах газаргүй яадаг билээ гээд гайхшралаа бараад, бид хуралдах гээд сууж байна.

Зургаадугаар сард гэхэд нийт есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнээ татан авч байгаа билээ. Маргааш буюу энэ сарын 24-нд АНУ-аас иргэдээ авчирч буй тусгай үүргийн онгоц Улаанбаатарт газардах юм.