Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ: Шалгуулагчид 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг мессежээр авах боломжтой

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаарыг ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой.

  • Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016
  • Нууц код сэргээх: psw 85011016
  • Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016
  • Суудлын хуваарь харах: sid 85011016
  • Дүн оноо харах: dun 85011016
  • Шалгалтын хуваарь харах: eyesh /энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө/

Шалгуулагчид дараах дүрмийн дагуу гар утаснаасаа мессеж илгээн мэдээлэл авна.

Заавар:

  1. Шалгуулагч ЭЕШ-ын онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаараас хүсэлт илгээх;
  2. Хүсэлтээ илгээхдээ хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг ( жишээ нь: PSW-ийн араас зай авч өөрийн регистрийн дугаарын 8 оронтой тоо)-г оруулаад 133233 дугаарт мессеж илгээх;
  3. Хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг болон өөрийн регистрийн дугаарын 8 оронтой тоо зэргийг зөв оруулах

САНАМЖ: 85011016-г жишээ татав. Та үүний оронд өөрийн регистрийн дугаараа оруулна уу. Тус үйлчилгээг үүрэн холбооны бүх операторуудын хэрэглэгчид хэрэглэх боломжтой бөгөөд үйлчилгээ нь ашгийн бус тул нэг удаагийн мессеж бичих үнэ 40 төгрөг байна.

 

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв