Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:04 2020/06/22

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт товлон зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас “хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 2-ны өдрийн 11:00 цагт товлолоо.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт гурван удаа хойшлуулсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

13:02 2020/06/22

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.

Түүнд холбогдох шүүх хурал зургаадугаар сарын 16-нд болох байсан ч өмгөөлөгчөө солих хүсэлт гаргасан тул өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Яг одоо шүүх хурал түр завсарласан байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан. 

Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа билээ.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа юм.