Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр иргэн малдаа явж байхдаа үерийн усанд өртөн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан"

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОБЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/588990477781350/videos/563089534569246/

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Л.Тамир "2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Төв болон Говьсүмбэр аймгийн нутгаар түр зуурын усархаг аадар бороо орсон. Үүний улмаас дээрх хоёр аймгийн нутаг дэвсгэрт 6,067 мал хорогдож, 409 өрх, 53 хашаа, 10 орчим авто машин үерт өртсөн гэх дуудлага мэдээллийн дагуу, онцгой байдлын байгууллага ажиллалаа.

Онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, 25 техник хэрэгсэлтэй, орон нутгаас 32 хүн зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үерийн аюулаас 30 иргэний амь насыг авран хамгаалсан. Гэвч Төв аймгийн Сэргэлэн суманд хоёр иргэн малдаа явж байхдаа үерийн усанд өртөн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан" гэлээ. 

Төв аймгийн гурван дэд станц үерт өртөж, 400 гаруй өрх цахилгаангүй болжээ

Түүнчлэн Төв аймгийн Онцгой комисс хуралдаж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гурван ажлын хэсэг байгуулан, хор хохирлыг арилгахаар ажиллаж байгаа аж.

Мөн тэрбээр "Төв аймагт гурван дэд станц үерийн усанд өртсөний улмаас 400 өрх тог цахилгаангүй болсон. Өнөөдрийн байдлаар хоёр дэд станцыг засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан. Нэг станцыг засварлаж байна" гэв.