Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Борооны улмаас эвдэрсэн Мандалговь, Чойр, Өндөрхаан чиглэлийн замуудыг сэргээн засварлаж, хөдөлгөөнийг нээжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Аадар борооны улмаас эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн автозамуудыг сэргээн засварлаж, зорчих хэсгийг чөлөөлсөн тул автотээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж эхэлжээ.

Зам тээврийн хөгжлийн сайдын А/106 тоот тушаалаар дээрх замуудыг 2020 оны зургаадугаар сарын 22-ны 00:00-15:00 цагт хаагаад байсан юм. Харин шуурхай арга хэмжээ авснаар хөдөлгөөнийг нээсэн тул жолооч, тээвэрчид та бүхэн орон нутгийн замд анхаарал, болгоомжтой зорчино уу.

 

 

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам