Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хятад улс АНУ-ын "Tyson Foods" компанийн тахианы махны импортыг зогсоожээ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Сүүлийн үед дэлхийн улсуудад мах боловсруулах үйлдвэрээс халдвар дэгдэх явдал нэмэгдэж байгааг хэллээ.

Тэрбээр "Сүүлийн үед дэлхийн улсуудад хүнс, ялангуяа мах боловсруулах үйлдвэрээс халдвар дэгдэх явдал нэмэгдсээр байна.

Тухайлбал, АНУ-ын "Tyson Foods" компанийн АНУ дахь мах боловсруулах үйлдвэрт ажилладаг 693 ажилтан COVID-19-ийн халдвар авсан нь батлагдсан тухай тус компанийн зүгээс албан ёсоор мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор БНХАУ АНУ-аас тухайн компанийн нийлүүлдэг тахианы хөлдөөсөн махны импортыг зогсоосон бөгөөд энэ шийдвэрийг гаргахаас өмнө импортолсон бүтээгдэхүүнийг устгалд оруулах болсон гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна.

Мөн ХБНГУ-д өчигдөр 687 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус улсын ХБНГУ-ын Умард Райн Вестфален мужид мах боловсруулах үйлдвэрт дэгдсэн голомтоос халдварласан хүний тоо нэмэгдсээр байна" гэсэн юм.

Түүнчлэн БНХАУ-ын Бээжин хотын Шинфади хүнсний захаас гаралтай халдварын тохиолдол зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш 236 болоод байгаа аж.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/693756377837321/?v=693756377837321

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.