Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Эвдэрсэн авто болон төмөр замыг сэргээн засварлахаар 470 орчим хүн ажиллаж байна

ikon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу 6 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас дараах замууд эвдэрснийг сэргээн засварлахаар ажиллаж байна.

  • Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа
  • Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн.

Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд ороод байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Чойр болон Наран-Элгэн өртөөний замчид болон холбогдох байгууллагын 470 орчим хүн оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.  

 
 
 
 
 
 
 
 
 
 

Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үнэлгээг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.