Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

ӨМӨЗО-ны их, дээд сургуульд суралцах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

ikon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Нэг. Тавигдах шаардлага 

  • Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.           
  • Эрх бүхий байгууллагаас олгосон бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/-тэй иргэн байх
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй иргэн байх
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 85 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан иргэн байх

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

  • Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэний материал болон мэдээллийг шууд цагдаагийн байгууллагад мэдэхийг анхаарна уу!

Гурав. Бүртгэл 

2020 оны 6 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 1-ний өдрийн 23:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Монгол Улсад Коронавирус гарсантай холбогдуулан сонгон шалгаруулалтыг ЦАХИМААР явуулна.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны /Зөвхөн зар дээр дурдагдаагүй мэдээллийг асууна уу/ утсаар өглөө 09-12.00 цагийн хооронд 51-260726 дугаараас авч болно.

БСШУСЯ, ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана.

 Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ