Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: З00 ортой төрөх эмнэлгийн нээлт болно

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

09:00 цагт С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болно.

Төв аймаг дахь шүүхэд

09:00 цагт Б.Хурцад холбогдох хэргийн шүүх хурал болно.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт

10:00 цагт Олон улсын стандарт нийцсэн, цогц үйлчилгээ үзүүлэх Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлт болно.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Хан-Уул дүүрэгт

12:00 цагт Хан-уул дүүргийн Буянт-ухаа хорооллын урд байрлах 300 ортой төрөх эмнэлгийн нээлт болно.

СЕХ-ны гадна

12:30 цагт ШИНЭ эвслээс СЕХ-нд шаардлага хүргүүлж мэдээлнэ.

Ялалтын талбайд 

13:00 цагт ШИНЭ эвслээс сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийнэ.