Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онцгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

ВИДЕО: 

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/975002202942164/

Энэ удаагийн нислэгээр хөгжлийн бэрхшээлтэй дөрөв, оюутан 17, өндөр настан 15, эрүүл мэндийн шалтгаантай 26, бага насны хүүхэдтэй гэр бүл 102, жирэмсэн гурав, оюутан, гачигдал, орох орон байргүй, санхүүгийн хүндрэл зэрэг шалтгаантай 98 иргэн ирж байгаа аж. 

Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко инн зочид буудалд тусгаарлана.

Ташрамд дурдахад, уг онгоцыг зорчигчдоо буулгасны дараа Сөүл рүү нисгэж, Зүүн өмнөд Азийн найман орноос 265 иргэнээ авчрах юм байна. Сөүл рүү хөөрөх, буцаж ирэх цаг тодорхойгүй байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.