Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: ДЭМБ-аас дэлхий дахин аюултай вирусийн шинэ үе шатанд ороод байна хэмээн мэдэгдсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийж байна 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1624072197753381/

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирус халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж, 8,735,000 мянган хүн өвчилж, 461 мянган хүн нас барсан байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус халдварын 166 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндсэн байна. Энэ нь цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон хүн халдвар авсан тохиолдол боллоо. 

Шинэ өвчлөлийн тал нь Америк тивд, бусад нь Өмнөд Ази, Ойрхи Дорнодод бүртгэгдсэн байна. Тиймээс ДЭМБ өчигдрийн хурлаараа “Дэлхий дахин аюултай вирусийн шинэ үе шатанд ороод байна. Вирусийн халдвар илүү хурдтай тархаж, халдварын өндөр эрсдэлтэй хэвээр байна. Тиймээс бүх улс орон, хүмүүс сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэсэн. 

Түүнчлэн ДЭМБ-аас хүн хоорондын зай барих, өвчтэй бол гэртээ байх, амны хаалт зүүх, гараа угаах, ханиаж найтаахдаа тохой руугаа найтаах гэдэг энгийн зөвлөмжийг хүн бүр дагахыг уриалсан байна. 

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 79,042 хүн шинээр халдвар авч, 181 хүн нас барсан байна.  

Манай улсын хувьд өчигдөр шинээ найман хүн ажиглалтад орсон. 26 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо ажиглалтад 1,703 хүн байна" гэдэг мэдээлэл өглөө. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.