Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ням гарагт “галт цагираг” нэртэй нарны хиртэлт болно

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ирэх Ням гарагт дэлхийн зарим хэсгийн оршин суугчдад “галт цагираг” гэгддэг нар хиртэлт ажиглагдах юм.

Энэ нь сар дэлхийг тойрдог замынхаа хамгийн алс цэгт хүрэх үед тохионо. Сар нь дэлхий, нар хоёрын дунд байрлах ба нарыг бүтэн халхалж чадахгүй тул сарыг тойроод нарны хэсгүүд ил гарсан нь “галт цагираг” шиг харагдах ажээ.

Уг үзэгдлийг бүрэн харах боломж монголчуудад тохиохгүй ч нарны 32.39 хувь халхлагдaхыг харах боломжтой юм. Бүрэн харагдах газартаа нар 99.4 хувь халхлагдах ажээ.

 

Улаанбаатар хотын цагаар Ням гарагийн өдрийн 2:19 цагт эхэлж 2 цаг 16 минут үргэлжлэхдээ 3:29 цагт дээд хэмжээндээ хүрэх юм байна.

"Галт цагираг" хиртэлт жилд нэг удаа тохиолддог бөгөөд дараагийн үзэгдэл 2021 оны зургаадугаар сарын 10-нд болно.

Хэрвээ бүрэн хиртэлтийг үзэхийг хүсвэл дараах шууд дамжуулалтаас харах боломжтой.

 

Эх сурвалж: Time and Date