Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Алтанбулаг боомтоор ирсэн Монгол нэг, ОХУ-ын нэг жолоочоос коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хүргэжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Цагдаагийн хяналт дор Алтанбулаг боомтоор өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 19-ний 9:30 цагт Тир карнейт үйлчилгээ эрхэлдэг 17 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын Интердесижн, Монгол транс, Ти ай ложистик Гаалийн хяналтын бүсэд нэвтэрчээ.

Интердесижн Гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын урьдчилсан шалгалтаар

  • Монгол жолооч -1,
  • ОХУ-ын иргэн 1 жолоочид “COVID”-19-ийн шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-өөс баг бүрэлдэхүүн дуудаж, цагдаагийн хяналтан дор хөл хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.

Түүнчлэн ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн багаар ариутгал халдваргүйтгэл хийлгүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Мөн үйлчлүүлж буй иргэд, ажилтан, албан хаагчдад аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар