Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Надад нэг санал байна. Чамд ч гэсэн байгаа!

ikon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN

Залуус бие биенээ дэмжин, нэгнийхээ саналыг сонсож, дуу хоолойгоо хамтдаа түгээх “Надад нэг санал байна” медиа аян өрнөж байна. Хүн бүрийн саналыг хуваалцаж, илүү хүчтэй дуу хоолой болгож, залуучуудыг нийгмийн идэвх, оролцоонд уриалах энэ аяныг UB.LIFE сайтын хамт олон санаачлан, Азийн сан, Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэн, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй юм.

Монгол бол залуусын орон. Тэдний санал цугаараа нийлээд ямар хүчтэй, нийгэмд нөлөөлөх чадвартай болохыг таниулж, залуусын гарт тэрхүү хүчийг өгөхөд аяны зорилго оршиж буй. Медиа аянаа илүү өргөн хүрээний хүлээн авагчдад хүргэхийн тулд тус сайтынхан YZ TV, Fat Cat жазз клуб, Unread media зэрэг төрөл бүрийн контент үйлдвэрлэгч, үе тэнгийн залуустайгаа хамтран ажиллаж байна.

Залуучуудыг улс төрийн идэвхгүй, сонгуулийн оролцоо багатай гэж чичилэхээс илүүтэй тэдний ойлгох “хэлээр” ярьж, сонсож, зан төлөвт нь нийцсэн хэлбэрээр сонгуулийн боловсрол олгох нь үр дүнтэй алхам болохыг аяны зохион байгуулагчид онцлон дурдаж байсан юм. Нийт хүн амын гуравны нэгийг эзлэх залуучууд бидний санал хэчнээн үнэ цэнэтэй, утга учиртай болохыг харуулсан “Надад нэг санал байна” медиа аянд нэгдээрэй.

Надад нэг санал байна аяны контентуудыг Энд дарж үзнэ үү.

 

Надад нэг санал байна Facebook хуудас - https://www.facebook.com/nadadnegsanalbaina/