Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн хуваарийг 00:00 болгох, зарим үйлчилгээний газрыг нээх талаар албаныхан ажиллаж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтуудыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж байгаа тухай  мэдээллийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд төрөөс шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг УОК-ын дарга, Шадар сайд мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ.

Аж ахуйн нэгжүүдийн ажиллаж буй цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл ажиллаж байгааг 24 цаг хүртэл буюу 00:00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газрыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байгаа юм байна.

Тухайлбал, Номын сан, музей, кинотеатрын үйл ажиллагааг нээх тухай яригдаж байгаа аж.

Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.