Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 цар тахлаас сэргийлэх хөл хорио бизнесийнхний 80%, иргэдийн 68%-ийнх нь орлогод нөлөөлжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинэ коронавирусийн цар тахлаас сэргийлэх арга хэмжээг Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос авч, хорио цээрийн дэглэмжд шилжсэн. Тэгвэл энэхүү арга хэмжээ нь бизнесийнхний 73 хувьд МАШ ИХ нөлөөлсөн бол 90 хувийнх нь орлогыг бууруулжээ. 

МҮХАҮТ-аас гуравдугаар сарын 3-наас хойш бизнес эрхлэгчдийн дунд ийнхүү гурав дуахь удаагаа судалгаа хийснээс хойш доор өөрчлөлтүүд гарсан байна. 

Зураг. COVID-19 халдвараас сэргийлэх арга хэмжээ бизнест нь хэрхэн нөлөөлсөн

 
Эх сурвалж: МҮХАҮТ

Орлогод нь нөлөөлөхгүй гэсэн хүлээллтэй байгаа нь бизнес эрхлэгчдийн 6%-ийг л эзэлж байна. 

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 62 хувь нь өнгөрсөн хугацаанд зээл авахаар банканд хандсан ч 25 хувь нь л зээл авч чадсан байна.

"Ядаж дэлгүүрүүдийн цагийн хуваарийг эргэн харж, үйлчилгээний газруудад мөрдөх шаардлагуудыг тавих байдлаар ажиллуулж эхлүүлмээр байна"

Иргэдийн тухайд 68 хувийнх нь санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэсэн хариулт өгсөн байна. Ялангуяа, үсчин, гоо сайханч гэх мэт хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс гадна цагийн ажилтнууд хамгийн хүнд байдалтай байгааг судалгааны дүн харуулжээ.

Зураг 2. Иргэдийн цалинд үзүүлсэн нөлөө, ажил эрхлэлтийн байдлаар

 
Эх сурвалж: МҮХАҮТ

"Өвчнөөс сэргийлэх нь зөв хэдий ч эдийн засгаа давхар авч явах бодлого, менежмент хиймээр байна. Ядаж дэлгүүрүүдийн цагийн хуваарийг эргэн харж, үйлчилгээний газруудад мөрдөх шаардлагуудыг тавих байдлаар ажиллуулж эхлүүлмээр байна. Бусад улс орнууд ч эрүүл ахуйн шаардлагуудын дагуу үйл ажиллагаануудаа нээж байна. Гэтэл манайд эдийн засгийг хүчээр зогсоож байгаа нь бизнес эрхлэгчдийг маш хүнд байдалд оруулж байна" хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн. 

Дэлхийн улс орнууд цар тахлын хүнд нөхцөл байдлыг иргэдэд ачаалал багатай, эдийн засгаа унагалгүй даван туулахын тулд ажлын байрыг хадгалахыг хамгийн гол зорилгоо болгож, бизнесийнхний үйл ажиллагааг дголдуулахгүйн тулд маш бага хүүтэй зээлийн багцуудыг гаргаж байгаа талаар бид танилцуулж байсан

Монгол Улсын тухайд цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёр багц арга хэмжээг Засгийн газар  танилцуулсан боловч уг хөтөлбөрт бизнесийнхэн, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан бага хүүтэй зээлийн багц гаргах санаачилга тусгагдаагүй юм.

Бизнесийнхэнд өнөөдөр ч хамгийн их хэрэгтэй байгаа зүйл нь хямд эх үүсвэр буюу бага хүүтэй санхүүгийн дэмжлэг, бизнесийн зээл. Гэвч энэ тал дээр ямар ч дэмжлэг байхгүй байгаа тул хүлээлт маш муу төдийгүй байдал долдугаар сарын дундаас улам хүндэрнэ гэсэн үр дүн МҮХАҮТ-ын судалгаагаар харагдаж байна.