Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Идэр-Од: Хөдөө гарахдаа хогны уут заавал авч яваарай

ikon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас эхлүүлсэн "Хогоор Бүү Хорло" аянд иргэд нэгдэж байна.

Иргэн н:Батмөнх:

 

Өдийг хүртэл амьдрахдаа цуглуулж үзээгүй ч миний тарьсан хог гэсэн нэг контейнероос хамаагүй их хэмжээний хог эх байгальдаа хаясан байх гэж бодож байна.

Эхнэртэйгээ хамт дөрвөн жилийн өмнө Парисаар аялж явахдаа их зүйл ойлгож авсан юм.

Парисын зочид буудалд нэг удаагийн сойз, сахлын татуурга, нэг удаагийн жижигхэн жижигхэн хуванцар савтай шампунь, ангижруулагч гэж байхгүй угаалыг өрөөндөө ханандаа суулгасан том саванд саван шампуниа хийчихсэн байсан юм.

Тэгээд тэр талаар Францад амьдардаг найз маань байгальд хог хаяхгүй гэж нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээс татгалзаж хувь хүн өөрөө хэрэглэдэг сойз, сахлын татуурга аяллаар явж байхдаа авч явж байгаль дэлхийтэй ээлтэй аялдаг гэсэн үг маш их зүйлийг ойлгоход тусалсан даа.

Хүний амьдрал гэдэг их мөнгө зарцуулахын хэрээр маш их хэмжээний хог хаягдал үүсгэж байдаг.

Бид хоёрыг танилцаж байхад гялгар уут гэж байсангүй даавуун тороо хэрэглэдэг байлаа, хүүхдийн живх гэж байсангүй баастай шээстэй даавуугаа гараа өчүүхэн ч толбо үлдээхгүй нь тулд гараа зулгартал угаагаад л хүүхдээ суултуур дээр өөрөө суух хүртэл нь байгальд нэг ч хог үлдээлгүй ёстой л эко амьдардаг байж.

Тийм ч болохоор одоо гурван настай бага охиноос өгсүүлээд гурван эгчийг манай эхнэр 14 хоногтойгоос нь эхэлж уйгагүй тосоод хүүхдийн живхийг маш бага хэмжээтэйгээр хэрэглэж өсгөсөн юм.

Нэг удаа айлд орсон хоёр тор дүүрэн хэрэглэсэн хүүхдийн живх байх юм. Энэ ямар учиртай юм бэ гээд асуусан. Хүүхдийнхээ живэхийг хогон дунд хаялгүй тусдаа авч яваад байгальд өргөдөг юм гэнээ. Хоёр тор дүүрэн хэрэглэсэн живх нь нэг хүүхдийн долоо ердөө хоногийн хэрэглэсэн живх гэж байгаа юм.

Тэгээд бид хоёр Монгол хүмүүс байна даа эртний уламжлалт арга хүүхдээ тосоод сурчихвал их мөнгө болоод ийм их хог байгальд хаяалгүй аль аль талдаа хэмнэлттэй шүү дээ гэсэн. Нээрээ машины шатахуун, хүүхдийн живх хоёрын зардалд бараг олсон хэдээ өгөөд дуусаж байна даа гэсэн юм.

Энэ бол айл болгонд л байдаг энгийн жишээ.

Бид чинь нүүсэн газраа хог битгий хэл нүх ч үлдээлгүй явдаг энэ дэлхийн хамгийн эко амьдралтай нүүдэлчин ард түмэн.

Өнөөдөр сонслоо гээд маргааш ойлгоод өөрийгөө засаад явдаг хүн бараг л байхгүй болов уу.

Үзсэн сонссон бүхнээ нягталж өөрийн үзэл бодол болгох урт богино хугацаа гэж хүн бүрт харин байдаг.

Үр хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг угтаа өөрийгөө хүмүүжүүлэхийг хэлдэг.

Иймээс сайхан амьдрал гэдэг их зүйл хэрэглэж амьдар гэсэн үг огт биш юм гэдгийг сүүлийн үед маш их ойлгоод бид хоёр аль болох дугуй унаж хувийн болон хувьсгалын ажил төрлөө амжуулахыг хичээх болсон нь эргүүлээд маш их сайхан эерэг дулаан хайрын уур амьсгалыг бид хоёрт маш их өгч
Надтай хамтдаа явах хань минь дэргэд байгаад улам ихээр мэдрэх болсон.

  • Би хог тарьдаг хүн байхаа болж
  • Би мод тарьдаг хүн болохын төлөө

Mcbeatz Angler:

 

"Би байгальд хоргүй" аянд нэгдлээ. Энэ зун ч нутгийн аялал битүү хийх нь тодорхой! Та хэд маань эндээс авч явсан хүнснийхээ сав баглаа боодлыг авч ирээд эндхийнхээ хогийн цэг дээр хаяж сураарай! Байгальд хогоо үлдээгээд явсан нэгэндээ ч иргэний үүргийнхээ дагуу шаардлага тавьж сураарай! 

Та ч бас байгальд хоргүй аялаарай! 

Б.Идэр-Од:

 

Хөдөө гарахдаа хогны уут заавал авч яваарай.

Бохь, тамхины ишийг шувуу идээд, түгжирчихдэг юм билээ шүү.

Монголчууд уг нь хамгийн өндөр байгалиа хайрлах соёлтой улс.

Бид энэ байр сууриа бататгаж, дэлхийд үлгэр жишээ ард түмэн хэвээрээ баймаар байна шүү!

Бүгдээрээ чаднаа!

ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас зохион байгуулж буй Байгаль Эн Тэргүүнд - Хогоор Бүү Хорло аянд би нэгдэж байна.

 

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба