Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 252 том хүн, 14 нялх хүүхэд ирлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 266 ирж байгаа бөгөөд 252 нь том хүн, 14 нь нялх хүүхэд байгаа юм.

Үүнээс:

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 41,
  • Өндөр настан 16,
  • Жирэмсэн 13,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 6,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 31,
  • Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77,
  • Оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”-д 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

"Чингис хаан" олон улсын нисэх буудлаас МХЕГ-ын баг шууд дамжуулан хүргэж байна:

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/991844231231809/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.