Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын дунд үе хүртэл сунгах чигтэй байгаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.

Энэхүү хугацаа зургаадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм.

Үүнийг цаашид сунгаж, долдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлүүлэх урьдчилсан чигтэй байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ хэлэв.

Гэхдээ энэ нь албан ёсны шийдвэр биш гэдгийг тодотгосон юм. 

https://www.facebook.com/iKonNews/videos/935550540189553/