Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 17-ны байдлаар Монгол Улс бугын 13.5 мянган кг ясан эвэр БНСУ руу экспортлов

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс 2020 он гарснаас хойш зургаадугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд бугын 13.5 мянган кг ясан эвэр экспортолжээ. Эдгээрийг бүгдийг нь БНСУ руу гаргасан талаар Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд дурдсан байна. 

Бугын ясан эврийг гаргах тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас аж ахуйн нэгжүүдэд олгодог бөгөөд тухай ААН-үүд гарал үүслийн гэрчилгээ, зөвшөөрөл, лабораторийн дүгнэлт, мал эмнэлгийн гэрчилгээ, экспорт, импортын гэрээ, хорио цээрийн тодорхойлолт  гэх мэт бичиг баримтад үндэслэн бугын ясан эврийг татваргүйгээр хилээр гаргадаг байна.

Эвэрний тухайд байгалийн жамаар унасан эвэр байх ёстой гэсэн шаардлага тавьдаг ажээ.

Хүснэгт. Бугын ясан эвэр (2018.01.01-2020.06.17)

Oн, хүлээн авагч улс  тоо хэмжээ /кг/
2018                 103,222.1
БНСУ                   63,722.1
Вьетнам                     6,500.0
Сүнган (Хонг Конг)                   10,000.0
ХБHГУ                   23,000.0
2019                   86,504.0
БНСУ                   63,210.0
Сүнган (Хонг Конг)                     2,294.0
ХБHГУ                   21,000.0
2020                   13,450.0
БНСУ                   13,450.0

БОАЖ-ын сайд 2017 онд тушаал гаргаж, жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-н, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон байдаг. Гэхдээ энэ нь хилээр гаргахыг хориглосон хугацаа биш гэдгийг ГЕГ тодрууллаа.