Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эсэргүүцлийн жагсаалын үеэр хонгилд нуугдсаныг нь задруулсан хүнийг Дональд Трамп хайж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сарын 29-ний өдөр Цагаан ордны гадна арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгчид жагсаал зохион байгуулах үеэр АНУ-ын ерөнхийлөгчийг гэр бүлийнх нь хамт газар доорх нууц хонгилд шилжүүлэх арга хэмжээ авсан тухай мэдээ тарж байв.

Тухайн үед тэмцэгчдийн зарим хэсэг Цагаан ордны хашааг давсан тул аюулгүй байдлыг хангах үүднээс Трамп, тэргүүн хатагтай Меланиа, бага хүү Бэррон нарыг нууц хонгилд шилжүүлж, нэг цаг орчим хугацаанд байлгасан гэдэг.

Энэ бүх ажиллагаа нууц байх ёстой ч хэн нэгэн гадагш задруулсны улмаас хэвлэлүүдээр тарсан юм. Тухайн үед Трамп нэлээд бухимдаж, мэдээлэл задруулсан хүнийг олж шийтгэх хүсэлтэй байгаагаа ярьсныг Цагаан ордны гурван эх сурвалж баталж, Нью Йорк Таймс сонин өчигдрийн дугаартаа мэдээлжээ.

Зургаадугаар сарын 3-ны өдөр Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа хонгилд нуугдсан гэх мэдээллийг эрс няцааж, зөвхөн хонгилыг шалгах зорилгоор богино хугацаанд ороод гарсан гэж ярьж байв.

Дараа нь зургаадугаар сарын 8-ны өдөр ерөнхий прокурор Уилльям Барр телевизэд ярилцлага өгөхдөө “нөхцөл байдал маш ноцтой байсан тул ерөнхийлөгчийг нууц хонгилд шилжүүлэхээр болсон” гэсэн нь Трампын тайлбартай зөрчилдсөн юм.

 

Эх сурвалж: Business Insider