Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн 62,000 орчим сурагчид олон улсын стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болно

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол орны өнцөг булан бүрд 640,000 мянга орчим хүүхэд багачууд суралцаж байна. Өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрүүлдэг тэдэнд хамгаас чухал зүйл бол ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй орчинд суралцах явдал билээ. Гэвч өнөөдөр хөдөө орон нутгийн сургууль, дотуур байруудын 71.3 хувь нь модон жорлон ашиглаж байгаагийн дээр төвлөрсөн бус усан хангамжтай болохоор усаа зөөвөрлөн хэрэглэж байгаа нь харамсалтай.

Сурагчдын өмнө тулгарсан энэхүү асуудлыг Мобиком Корпораци ХХК нь 2014 оноос эхлэн Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран шийдвэрлэж байна. Ингэснээр Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл” буюу WASH төсөлд өдгөө 86 сургууль хамрагдан ариун цэврийн байгууламжтай болж, 54`000 сурагч ашиглаж байна.

Нийгмийн хариуцлагын шилдэг төсөл WASH нь 7 дахь жилдээ үргэлжлэхээр болж өчигдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 17-нд талууд WASH төслийн хамтран ажиллах санамж бичиг, гэрээг байгуулах ёслолын ажиллагааг анх удаа цахимаар зохион байгууллаа.

Мобиком Корпораци нь хүүхдэд чиглэсэн энэхүү төсөлдөө 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа бөгөөд төсөл 7 дахь жилдээ хэрэгжсэнээр Монгол орон даяар нийтдээ 108 сум ариун цэврийн байгууламжтай болно. Ийнхүү 2020 онд Монгол орны дөрвөн зүг найман зовхист суралцаж байгаа 21 аймгийн 22 сургуулийн 8`000 гаруй сурагчид хамрагдахаар боллоо. Ингэснээр нийтдээ орон нутгийн 62,000 орчим сурагчид олон улсын стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох юм.

Талууд КОВИД-19 шалтгаалан цахимаар арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос Мобиком Корпорацийн Ерөнхий захирал ноён Тацуяа Хамада, АНУ-ын Вашингтон хотоос Дэлхийн зөн ОУБ-ын монгол дах суурин төлөөлөгч  Филип Эвэрт нар цахимаар холбогдон гэрээг үзэглэсэн юм. Эрүүл ахуйн нөхцөл бүрдсэн орчинд суралцаж ХҮҮХЭД БҮР ЭРҮҮЛ ЭНХ өсөн торних үйлсэд хувь нэмэр оруулж байгаадаа туйлын их баяртай байгаагаа Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада онцлон хэлсэн.

Цахим ёслолын ажиллагааны үеэр шилдэг 2017 онд төслийн маань үр шимийг хүртсэн сургуулийн төлөөлөл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБД Сургуулийн сургалтын менежер А.Түмэндэмбэрэл өөрийн сэтгэгдлээ цахимаар илэрхийлсэн.

Ирээдүйд Монгол улсынхаа хөгжлийг түүчээлэх олон мянган хүүхэд багачуудад амьдралд эерэг өөрчлөлт, зөв хэрэглээ, эрүүл нөхцөлөөр хангахын төлөө олон улсын стандартад нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр усны эх үүсвэрт холбогдсон байгууламж байгуулах ажилд талууд ханцуй шамлан орлоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.