Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Gilead Sciences компани “Remdesivir” тарилгыг COVID-19-өөр өвчилсөн хүүхдүүдэд туршихаар болжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд туршигдаж буй эмнэл зүйн туршилтын талаарх зарим мэдээллийг танилцуулав.

"Hydroxychloroquine, Chloroquine зэрэг эмийг ДЭМБ-ын эмнэл зүйн туршилтаас хаслаа"

Тэрбээр "ДЭМБ-аас Эв нэгдлийн төлөөх эмнэл зүйн туршилт судалгаанаас Hydroxychloroquine, Chloroquine зэрэг (Хумхаа өвчний эмчилгээний эмүүд) эмүүдийг хасаж байгаа тухайгаа мэдээллээ.

Энэ шийдвэр нь ДЭМБ-ын судалгааны дүн болон Их Британи улсын Оксфордын их сургуулийн судлаачдын хийсэн хөндлөнгийн судалгааны үр дүнд гарсан гэж мэдэгдсэн байна" гэв.

"Туршилтад биеийн байдал нь дунд болон хүнд гэж үнэлэгдсэн 50 хүүхэд оролцоно"

Үргэлжлүүлэн "Түүнчлэн АНУ-ын Gilead Sciences компани “Remdesivir” тарилгыг COVID-19 халдвар авсан хүүхдүүдэд турших туршилтыг эхлүүлэх байгаа талаараа зарлажээ.

Туршилт судалгаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа биеийн байдал нь дунд болон хүнд гэж үнэлэгдсэн 50 хүүхдийг хамруулах аж.

Туршилтыг АНУ болон Европын 30 эмнэлгийг түшиглэн эхлүүлэх юм байна.

Gilead Sciences компаниас “Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн дунд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж тэмдэг ажиглагдаж байгааг үндэслэн “Remdesivir” тарилгыг хэрэглэхэд үүнд үр дүнтэй байх эсэх болоод аюулгүй байдлыг судлах шаардлага бий болсон учир туршилтыг эхлүүлсэн" хэмээн мэдэгдсэн" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/552618332081795/

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.