Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Израйлийн судлаачид өөрийгөө цэвэрлэх амны хаалт зохион бүтээснээ мэдээллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Д.Нарангэрэл: Израйлийн судлаачид өөрийгөө цэвэрлэх амны хаалт зохион бүтээснээ мэдээллээ
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Израйлийн судлаачид өөрийгөө цэвэрлэх амны хаалт гаргаж авсан тухай дуулгав.

"Бид эв нэгдэлтэй байж энэ цар тахлын ард гарна"

Тэрбээр хэлэхдээ "Өчигдрийн ДЭМБ-ын хэвлэлийн хурал дээр коронавирусийн халдварын тархалт улам нэмэгдэж байдал хүндэрч байгаа ч шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглаж эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зүйлүүд гаргаж байгааг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолсон.

Тухайлбал, Израйлийн судлаачид өөрийгөө цэвэрлэх амны хаалт зохион бүтээснээ мэдээлсэн бөгөөд амны хаалтыг гар утасны цэнэглэгчээр цэнэглэж, вирусийг устгах боломжтой гэж мэдээлсэн.

Энэ мэтчилэн шинжлэх ухаан, технологийн олон зүйлүүд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэмэр болж байгаа.

Гэхдээ бид эв нэгдэлтэй байж энэ цар тахлын ард гарна гэдгээ харуулах хэрэгтэй гэдгийг тэд онцлон тэмдэглэсэн” гэв.

"COVID-19-тэй холбоотой судалгааны чиглэлээр нэлээд дэвшил гарч байна"

Энэ талаар ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Нөхцөл байдал хүнд байгаа ч хамтын хүчээр цар тахлыг даван туулна гэсэн найдвар төрүүлсэн зарим өөрчлөлт гарч байна. Халдварыг эрт илрүүлж, хавьтлыг судлан, шинжилгээ хийн тусгаарласнаар олон орон халдварын тархалтыг тогтоон барьж байгаа сайн туршлага бий.

Мөн зарим мэдээллийн технологийн компани хавьтлыг тогтоох аппликэйшн гаргаж байгаагаас гадна судалгааны чиглэлээр нэлээд дэвшил гарч байна” хэмээн хэлсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/552618332081795/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.