Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНСУ-д өчигдөр COVID-19 халдварын 59 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс, орнуудын нөхцөл байдлыг танилцуулав.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр тус улсад өчигдөр 27,900 гаруй тохиолдол, 722 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын халдвар авсан хүний тоо 2,132,000-д хүрч, 116,800 гаруй хүн эндээд байна.

Халдвар тус улсын Флорида, Техас, Аризона мужуудад хамгийн өндөр тархалттай байгаа юм.

Бразил

Бразил улсад өчигдөр шинээр 32,100 тохиолдол, 1,269 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдварын тохиолдол 955,300 болсон бол 46,500 гаруй хүн уг өвчний улмаас нас баржээ. Мөн 24 цагийн хугацаанд 24,700 гаруй хүн эдгэрснээр халдвар аваад эдгэрсэн хүний тоо 463,400-д хүрлээ.

Гэхдээ одоогоор 445 мянган хүн идэвхтэй халдвартай байна гэж Бразил улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Перу

Өмнөд Америкийн Перу улс нийт бүртгэгдсэн халдварын тоогоор Итали улсыг давж, дэлхийн хэмжээнд долоодугаарт жагсах боллоо.

Лхагва гарагийн байдлаар тус улсын нийт халдварын тохиолдлын тоо 240,900 гаруй болсон байна.

ОХУ

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7,840 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 553,300-д хүрчээ. Үүнээс 7,478 хүн нас барсан байна.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д өчигдөр 59 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын нь дотоодынх нь халдвар байсан бөгөөд 39 нь Сөүл орчмын бүс нутагт, 7 нь Тэжонь хотод бүртгэгдлээ.

Тус улсад найман тохиолдол гаднаас зөөвөрлөгдсөн гэж БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн мэдээнд дурджээ.

БНХАУ

БНХАУ-д Лхагва гарагт COVID-19 халдварын 28 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 24 нь дотоодынх нь халдвар байсан. Түүний 21 нь Бээжин хотод бүртгэгдсэн байгаа юм.

Түүнчлэн өчигдөр шинж тэмдэггүй халдварын тохиолдол найм бүртгэгдсэн тухай БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/552618332081795/?v=552618332081795

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.