Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэр гаргав

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан боллоо. Хуралдаанд шүүгдэгч тэдний өмгөөлөгч нар бүгд ирсэн ч зарим гэрч, шинжээч нар оролцоогүй байна. 

Тиймээс шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Мөн зарим шүүгдэгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тодруулбал, өмнө нь С.Баярцогт, Д.Ганболд нарт тус бүр 10 тэрбум, С.Баярт таван тэрбум, Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа байршуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. 

Гэвч өнөөдрийн байдлаар зөвхөн С.Баяр 525 сая төгрөгийн барьцааг шүүхийн тусгай дансанд байршуулсан байна. Тиймээс С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргажээ. 

Ташрамд дурдахад, С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Д.Ганболд Хөвсгөл аймагт, Б.Бямбасайхан Дархан-Уул аймагт нэр дэвшиж байгаа билээ.