Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 257 иргэн эх орондоо ирлээ

ikon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна.

Үүнээс:

  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 40,
  • Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57,
  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай 4,
  • Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68,
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ,  “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана  гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

"Чингис хаан" олон улсын нисэх буудлаас МХЕГ-ын баг шууд дамжуулан хүргэж байна:

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/412540629705843/?v=412540629705843

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар