Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Умард Солонгосын тал хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн нь

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Кэсон дахь хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын нээлт

Өчигдөр Пёньяны эрх баригчид өөрийн газар нутагт байрладаг хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн нь талуудын харилцаа муудсаныг харуулсан үйл явдал байлаа.

Төлөөлөгчийн газрыг 2018 оны есдүгээр сард нээж байсан бөгөөд дөрвөн давхар хуучин барилгыг шинэчлэн тохижуулахад Өмнөд Солонгосын засгийн газар 9.78 тэрбум вон ($8.6 сая) зарцуулж байжээ.

Өнөөдөр Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам хилийн нөгөө талын хяналтын камерт бичигдсэн хар, цагаан дүрсийг нийтэд үзүүлсэн байна.

Дүрс бичлэгт үзүүлснээр дэлбэрэлтийн үеэр төлөөлөгчийн газрын барилга нурж, зэргэлдээх 15 давхар орон сууц бас гэмтжээ.

Уг орон сууцанд Өмнөд Солонгосын төлөөлөгчид амьдардаг байсан юм. Гэхдээ цар тахлын улмаас барилгууд энэ оны нэгдүгээр сараас хойш эзгүй байгаа аж.

Төлөөлөгчийн газар байрладаг хилийн жижиг хот Кэсон нь аж үйлдвэрийн тусгай бүс бөгөөд Умардын ажилчидтай Өмнөд Солонгосын компаниуд үйл ажиллагаа явуулдаг юм.

Төлөөлөгчийн газрын байрны хоёрдугаар давхарт Өмнөд Солонгосын албаныхан, дөрөвдүгээр давхарт Умард Солонгосын албаныхан байрлаж, гуравдугаар давхарт тэдний уулзах өрөөнүүд байдаг байжээ.

Талуудаас тус тус 20 албан хаагч тэнд байнга ажиллаж, дэд сайдын түвшний хүнээр ахлуулдаг байв. Дипломат харилцаагүй, элчин сайдын яамгүй хоёр улсын хувьд энэ байгууламж нь шууд нүүр тулан уулзаж, хоорондын асуудлаа хэлэлцдэг цорын ганц цэг болж байв.

Эх сурвалж: Channel News Asia