Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Суултуураа таглахгүй усаа татахад коронавирусийн дусал агаарт дэгдэж, халдварлах эрсдэлтэй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

"Суултуурынхаа тагийг таглаж байж усаа татахыг айл өрхүүдэд зөвлөж байна"

-Суултуурын тагаа таглахгүй усаа татахад COVID-19 халдвар дамжих эрсдэл хэр байгаа вэ?

-АНУ-ын эрдэмтэд өндөр долгион болон хиймэл оюун ухааны тусламжтай хийсэн судалгаагаар ариун цэврийн өрөөний суултуурыг таглахгүйгээр ус татах үед коронавирустэй дусал гадагшилж, агаарт дэгдэж буйг тогтоосон байна.

Тэд COVID-19 халдвар ариун цэврийн өрөөний суултуураар дамжиж халдварлах боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ.

Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-наас суултуурынхаа тагийг таглаж байж усаа татах, дараа нь гараа сайтар угаахыг айл өрхүүдэд зөвлөж байгаа.

Түүнээс гадна ариун цэврийн өрөөндөө байнга ариутгал халдваргүйтгэл хийх зөвлөмж гаргасан.

"Нүүрний хаалтыг зүүсэн тохиолдолд хоорондын зайгаа барих хэрэгтэй"

-Нүүрний хаалт зүүх нь коронавирусийн халдвараас үнэхээр сайн хамгаалж чадах уу?

-Дэлхий нийтэд хийсэн олон судалгаагаар амны хаалт зүүх нь 85 хувиар, нүүрний хаалт зүүх нь 78 хувиар COVID-19 халдвараас хамгаална гэсэн үр дүн гарсан.

Ялангуяа, зүрх болон амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүст урин дулаан цагт нүүрний хаалт зүүх нь тохиромжтой.

Гэхдээ нүүрний хаалт нь шүлсээр үсрэх халдвараас сэргийлэхээс биш агаарт буй халдвараас сэргийлэх чадвар харьцангуй бага.

Ямартай ч нүүрний хаалтыг зүүсэн тохиолдолд хоорондын зайгаа барих нь илүү үр дүнтэй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1403910146459917/?v=1403910146459917

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.