Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 8.2 саяд хүрлээ"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.17/

https://www.facebook.com/iKonNews/videos/1403910146459917/

"Сүүлийн 24 цагийн хугацаанд 132 мянган хүн шинээр халдвар авч, 6,000 гаруй хүн нас баржээ"

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 8,241,000-д хүрч, 444 мянган хүн уг өвчний улмаас нас баржээ.

Сүүлийн 24 цагт 132 мянган хүн шинээр халдвар авч, 6,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 14 мянгаар, нас баралт 3,000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Зарим улс, оронд өвчний тархалтыг хяналтдаа авсан гэж мэдээлж байсан дахин гарч байна.

Харвардын их сургуулийн их сургуулийн эрдэмтэд 6-8 дугаар сард цар тахлын дэгдэлт буурна гэж олон орны судлаачид тооцож байсан ч нөхцөл байдал өөрөөр эргэж байгааг буй бөгөөд дараагийн давлагааг дэлхийн бүх орон нутаг дэвсгэрийг хамарч болзошгүйг анхааруулсан.

ОХУ-ын улсад 24 цагийн дотор 8,248 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 545 мянгад хүрлээ.

Буриад, Тува, Читид өвчлөл өмнөх өдрөөс 51-93 хүнээр нэмэгджээ. Тэр дундаа Эрхүү хотод өчигдөр 319 хүн шинээр халдвар авсан нь өвчлөл гарснаас хойших тус хотод хамгийн өндөр бүртгэгдсэн өдөр болжээ" гэв.

"Казахстан, Швед улсаас манай 3 иргэн холбогдож эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авсан"

Үргэлжлүүлэн "Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 18 хүн шинээр орж, 174 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ.

Тусгаарлах байранд байгаа архаг хууч өвчтэй 80 хүнд нийт 34 их эмч, 45 резидент эмч эмнэлгийн тусламж үзүүлж буй.

119 дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 143 дуудлага иржээ.                        

Шуурхай 119 аппликэйшнд Казахстан, Швед улсаас манай улсын 3 иргэн COVID-19 халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авсан.

Иргэдээс олон улсын ачаа, тээвэрт анхаарна уу гэсэн санал ирүүлсэн байна. ЭМЯ-наас ачаа тээвэрт ариутгал хийх зөвлөмж, зөвлөгөөг гаргаж, холбогдох албанд хүргүүлсэн” гэдгийг нэмж хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.