Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн нөлөөгөөр зарим боловсруулах үйлдвэрлэл 53 хүртэл хувиар буурав

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
00:00 00:00
COVID-19-ийн нөлөөгөөр зарим боловсруулах үйлдвэрлэл 53 хүртэл хувиар буурав
Sara, ikon.mn - text to speech

Шинэ коронавирус Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж, голлох үзүүлэлтүүдийг яаж хөдөлгөж буйг Үндэсний статистикийн хорооноос сүүлийн хоёр сард судалсан.

Зураг. Коронавирусийн нөлөө ба дөрөв, тавдугаар сарын эдийн засгийн гол үзүүлэлтүүд

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого эхний дөрвөн сард 11.2% буурчээ

Ийнхүү бусад бүх салбарт цар тахал ихээхэн нөлөөлөөд байна.

COVID-19 цар тахлын дэгдэлт болон БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт буурсан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны экспорт буурч, эдийн засаг агшихад хүргээд буй.

Үүний нөлөөгөөр гадаад худалдааны нөхцөл муудаж, экспорт буурснаар төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 2020 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 874.1 сая америк доллар болж, өмнөх оны мөн үеэс 442.3 сая америк доллароор өссөн байна.

Боловсруулах үйлдвэрлэл, ялангуяа үйлдвэрлэлийн түүхий эд, материал болон сэлбэг, эд ангиа гаднаас импортолдог төмрийн үйлдвэрлэл, тамхи, химийн бүтээгдэхүүн, резин болон хуванцар бүтээгдэхүүн, хувцас, тавилга, нэхмэлийн үйлдвэрлэл 2020 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 3-53% буурсан байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 45.2% нь жижиглэн худалдааны салбарт ногдож байгаа ба жижиглэн худалдааны борлуулалтын орлого энэ оны эхний дөрвөн сард 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар буурчээ.