Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN

ГХЯ-нд

09:00 цагт Япон улсаас Монгол Улсад цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иенийн буцалтгүй тусламжийн ноот бичигт гарын үсэг зурах ёслол болно.

Туушин зочид буудалд

09:00 цагт "Цэвэр агаартай хот" олон улсын эрдэм шинжилгээний цахим бага хурал эхэлнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавирусийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Тагнуулын ерөнхий газрын гадна

11:30 цагт УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч Д.Анхбаяр сонгогчдын нэрсийн жагсаалтын хууль бус бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ. Баянзүрх дүүргийн нэгэн эмэгтэй гэрийнх нь хаяг дээр 45 хүнийг нэмж бүртгэсэн байсныг олж мэдэн Д.Анхбаярт ханджээ.

Төрийн ордны "Б" танхимд

12:00 цагт Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  Ковид19-тэй тэмцэхэд гар бие оролцож, тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламж гардуулна.