Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Лондоны Империал коллеж шинэ аргаар гаргаж авсан коронавирусийн вакцинаа туршиж эхэлжээ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Бээжинд дэгдсэн коронавирусийн халдвар Ухань хотод дэгдсэнтэй харьцуулахад халдварлах чадвар нь өндөр байгаа талаар хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/267448031004775/

"Бээжинд дэгдсэн коронавирус нь анх Ухань хотод дэгдсэнтэй харьцуулахад халдварлах чадвар нь өндөр"

Тэрбээр хэлэхдээ “БНХАУ-ын Бээжин хотын хүнсний захтай холбоотой вирус судлалын олон судалгаа шинжилгээ хийгджээ.

Тухайлбал, тус улсын Өвчин судлалын төвийн эрдэмтэд Бээжин хотод дэгдсэн коронавирус нь Ухань хотод анх дэгдсэнтэй харьцуулахад халдварлах чадвар нь өндөр байгаа талаар мэдээлсэн байна.

Мөн ДЭМБ-аас өчигдөр коронавирусийн халдвар нь томуугийн улиралтай давхцан дэлхий нийтэд өмнөхөөс илүү аюул учруулж болно. Одоогоор дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт томуугийн улирал эхэлж байгаа учир бүх улс, орон онцгой сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг дахин анхааруулсан" гэсэн юм.

"Уг вакцины амьтанд хийсэн туршилтаар нь маш үр дүнтэй байсан"

COVID-19-ийн вакцины тухайд "Дэлхий дахинд шинээр 3,4 төрлийн вакцин туршилтад орсон талаар өмнө нь мэдээлсэн.

Лондоны Империал коллеж COVID-19-ийн вакцин, эмнэл зүйн туршилтыг шинээр эхлүүлсэн байна. Энэ судалгаанд 18-70 насны 300 гаруй хүн оролцоно.

Уг вакцины амьтанд хийсэн туршилтаар нь маш үр дүнтэй байсан бөгөөд вирусийн RNK-г агуулсан уургийг нийлэгжүүлэн гаргаж авсан гэдгээрээ бусдаас онцлогтой.

Энэ нь өмнөх вакцинуудаасаа шинэ аргаар гаргаж авч буй анхны коронавирусийн эсрэг вакцин болж байна гэж мэдээлжээ" хэмээн мэдээллийн үеэр Д.Нарангэрэл онцлов.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.