Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 490,000 ширхэг амны хаалт хандивлалаа

ikon.mn
2020 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор 627,200,000 төгрөгийн үнэ бүхий 490,000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.

Өмнө нь буюу өнгөрөгч гуравдугаар сард 320 сая төгрөгийн үнэ бүхий халдварын 5,000 ширхэг оношлуур, 5,000 ширхэг эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт, 1,000 ширхэг хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгч байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.