Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүү бензин ууж нас баржээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нэг настай хүүхэд бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тодруулбал, өчигдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, нэг настай И нь бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд, эцэг эхчүүд аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, бага насны хүүхдүүдээс хол байлгахыг анхааруулж байна.