Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан болно

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн давуу эрхээс татгалзсан гэх тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно.  

Нийслэлийн прокурорын газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авсан байна.

Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 08:30 цагт хэлэлцэж, шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн юм.